МҮЭ-ийн Холбооноос хүргүүлсэн уриалгыг дэмжин цаг үеэ олсон, үр дүнтэй шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шуурхай гаргалаа. МҮЭ-ийн холбооноос гаргасан уриалгыг дэмжин Засгийн газраас дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл ААН, байгууллагын төлөх НДШ-ийг чөлөөлөх, мөн
хугацаанд цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй байх,
1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуй нэгжүүдээс татвар авахгүй байх, гурван сарын хугацаанд
ажлын байрыг хадгалж буй хувийн аж ахуй нэгжүүдэд сар бүр 200 мянган төгрөг олгох,
малчдад гурван хувийн хүүтэй гурван тэрбумын зээл олгох,
Бүх шатны боловсролын байгууллагыг түр зогсоосонтой холбоотойгоор гурван сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх,
дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны литр тутамд тодорхой хэмжээнд бууруулах гэсэн шийдвэрүүдийг гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ийнхүү МҮЭ-ийн холбоо олон мянган гишүүдийнхээ өмнөөс МУ-ын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын бүрэлдэхүүнд талархал илэрхийлж амжилт хүслээ.