Улсын хэмжээнд 15.1 сая төл хүлээн аваад байна

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 15 сая мал төллөөд байна. Энэ нь төллөх (27.9 сая) малын 54.7 хувь болж буйг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Тодруулбал, 15.1 сая төл хүлээн авч, 13.8 сая төл бойжиж, 91.8 хувьтай байна. Мал төлөлтийг бүс нутгаар авч үзвэл:

  • Баруун бүсэд 47.0 хувь,
  • Зүүн бүсэд 58.5 хувьтай,
  • Төвийн бүсэд 45.9 хувь,
  • Хангайн бүсэд 63.7 хувьтай үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих