Шугам засварын ажилтай холбоотойгоор Замын-Үүд боомтод цахилгаан хязгаарласан ч үйл ажиллагаа нь тасалдаагүй

оруулсан Алсын Хараа

Замын-Үүд боомтод тог тасарч боомтын үйл ажиллагаа саатсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй.

Энэ талаар Хилийн боомтын захиргаанаас тодруулахад “Замын-Үүд боомтод цахилгааны хязгаарлалт хийгдсэн. Гэхдээ боомтын үйл ажиллагаа тасалдаагүй. Хүчин чадал сайтай дизель генератор ажиллуулаад үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа. Цахилгаан тасарсан шалтгаан нь Зүүн бүсийн цахилгаан түгээх шугам засварын ажил хийж байгаатай холбоотой гэсэн. Урсгал засварын ажил нь өнөөдөр шөнө дуусаад маргаашаас хэвийн үйл ажиллагаандаа орно" хэмээн хэллээ.

Сэтгэгдэл бичих