Катар Улсаас монгол цэргүүдийг тээвэрлэж, ирсэн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 43 Монгол цэргийн албан хаагчид эх орондоо ирж байгаа юм.
“Буянт-Ухаа” боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын ахлах байцаагчид зорчигчдын биеийн халууныг хэмжиж, эрүүл мэндийн тандалт хийж, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллав. Цэргийн албан хаагчдыг 21 хоног тусгаарлана.
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.31/ шинэчлэгдсэн мэдээллийг өгөх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Катараас тусгай үүргийн онгоцоор өнөөдөр 43 цэргийн алба хаагч ирж байгаа. Эдгээр хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлана. Тусгаарласны дараа шинжилгээ авна. Маргааш хариу гарахаар та бүхэнд мэдээлэх болно” гэсэн юм.