Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй Монголын төлөөлөгчид Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад энэ сарын 7-10-нд болж буй “Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт”-д оролцож байна.
Уг чуулганд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.
Монгол Улсад цэцэрлэг, сургуульд хүүхдүүдийн 90-98 хувь нь хамрагдаж байгаа нь дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлт болж байна. Тиймээс хүртээмжээс илүү цаашид чанарын шинэчлэл хийхээр зорьж байгаа талаар тэрбээр илтгэлдээ дурдав. Мөн гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль байх зарчим баримталж байгааг онцоллоо.
Хот хөдөөгийн, төрийн, хувийн сургуулийн ялгаа заагийг арилгахын тулд чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулсан. Түвшинг тогтоосноор байгууллагын менежментийг сайжруулах, багшийн мэдлэг, ур чадварыг ажлын байран дээр нь ахиулах, гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, суралцаж буй байршил, оройн зайнаас үл хамааран цахим платформын тусламжтай хүүхэд бүрд тэгш боломж олгохоор эхний алхмуудыг амжилттай хийгээд буйг онцоллоо.
Хэлэлцүүлгийн үеэр мөн Бүгд Найрамдах Гвиней Улсын Техникийн боловсрол, мэргэжлийн сургалт болон хөдөлмөр эрхлэлтийн сайд, Ливи Улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан, судалгааны сайд, Цахиурын хөндий дэх Мк Кинсей байгууллагын мэдлэгийн шинжээчидтэй уулзсан. Уулзалтаар аливаа эрсдлийг даван туулах чадавхтай, тогтвортой боловсролыг хѳгжүүлэх чиглэлээр санал солилцлоо гэж БШУЯ мэдээлэв.