Т.САЙХАН
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн хорих ялыг дахин нэг сараар сунгажээ. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /05.08/ прокуророос ирүүлсэн саналыг хянан хэлэлцсэн байна. Шүүх хурлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих…..” гэсэн заалтыг үндэслэн хорих хугацааг нь нэг сараар сунгасан байна.
С.Батдөлийн гэрээс олдсон 7.3 тэрбум төгрөгийн 4.2 тэрбумынх нь эздийг хууль сахиулагчид тогтоосон. Түүнийг нэгдүгээр сарын 6-ны өдөр саатуулж, сулласан ч гурав хоногийн дараа сарын хугацаатай хорих шийдвэр гарсан байдаг.
Эх сурвалж:www.polit.mn