Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ

оруулсан Алсын Хараа

Катарын Доха хотноо үргэлжилж буй Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр 66 кг-ийн жинд барилдсан ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Гүржийн Ваза Маргвелашвилитай медальтай үлдэх эсэхээ шийдэх хүндхэн барилдааныг хийлээ.

Улмаар үндсэн цаг дуусч, нэмэлт цаг сунган барилдав. Эцэст нь Ё.Басхүү даралтаар цэвэр ялж, хүрэл медаль хүртлээ.

Сэтгэгдэл бичих