Узбекистаны нийслэл Ташкентэд болж буй эрэгтэйчүүдийн сонирхогчдын боксын ДАШТ-ий 63.5 кг-ын жинд өрсөлдөж байгаа үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б. Чинзориг гурав дахь ялалтаа авч шөвгийн наймд шалгарлаа.
Тэрбээр 1/8 шигшээд Конго улсын Мбайя Мулумбияг 5:0-ээр илүүрхсэнээр тавдугаар сарын 10-ны өдөр хүрэл медалийн төлөө олимпийн наадмын 3 хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Кубын алдарт боксчин Лазаро Альварес Эстрадатай тулалдахаар тунаж үлдэв.
Мөн 67 кг-ын жинд хүч үзэж буй үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б. Мишээлт эхний тоглолтдоо гоц мөргөөд байсан бөгөөд өчигдөр Алжирын Краму Чимседдинийг 4:1-ээр буулган авснаар эхний ялалтаа авчээ. Түүний хувьд дараагийн учраа нь гурав хоногийн дараа Армяны Гурген Мадоян, Тайваний Линь Юй нарын хэн хожсон нь байх юм.