Дэлхийн монгол хамтлаг "Хү" анх удаа эх орондоо тоглохоор боллоо. Тэд экстрим, энтертайнмент, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадмын тайзнаа тоглох юм байна. Тодруулбал, тус фестиваль 2023 оны зургаадугаар сарын 1-4-ний хооронд буюу дөрвөн өдрийн турш үргэлжилнэ.
Өөрөөр хэлбэл "The HU" хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний задгай талбайн тоглолтоо хийхээр болж буй нь энэ юм. "Хү" хамтлагийн хувьд ирэх зургаадугаар сард Европын орнуудаар урт хугацааны аялан тоглолтоо хийхээр төлөвлөөд буй.