"ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН НҮҮРСНИЙ ДУУДЛАГА АРИЛЖААНЫ ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

оруулсан Алсын Хараа

БНХАУ-д Майн баярын өдөр тохиолдож байгаатай холбогдуулан "Тавантолгой" ХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 11:00 цагт болох 2 багц буюу 12,800 тонн, 5 дугаар сарын 02-ны өдрийн 11:00 цагт болох 5 багц буюу 32,000 тонн нүүрсний дуудлага арилжааны хуваарь, нөхцөлд өөрчлөлт орлоо.

2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 11:00 цагт 5 багц буюу 32,000 тонн, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 12:00 цагт 5 багц буюу 32,000 тонн нүүрсийг тонн бүрийг нь 139,2 ам.доллароор тус тус арилжаална.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэл бичих