Гаалийн ажилтны гэрээс их хэмжээний алт бус, үл хөдлөхийн гэрчилгээнүүд гарчээ

оруулсан Алсын Хараа

“Гаалийн байцаагчийн гэрээс их хэмжээний алт, 10 тэрбум төгрөг илэрсэн" гэх мэдээллийн дагуу Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлстийн дарга Ч.Тамир өнөөдөр бодит байдлын талаар албан ёсны тайлбар, мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ, нэгд, нэр холбогдож буй хүн нь гаалийн Улсын байцаагч мөн боловч шуудан илгээмжийн гаалийн албанд ажилладаг, одоогоор хүүхдээ төрүүлээд сүүлийн 1.6 сарын хугацаанд гаалийн байгууллагад ажиллаагүй, Хөдөлмөрийн хуулийн дагуу чөлөө аваад хүүхдээ асарч байгаа С гэдэг ажилтан. Түүний гэрээс хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй их хэмжээний алт болон монгол төгрөг гараагүй. Энэ нь ташаа мэдээлэл гэв.

Ажилтан С-ийн гэрт хууль, хяналтын байгууллагаас үзлэг шалгалт хийсэн нь үнэн гэдгийг тэрбээр нотлон хэлж, тухайн ажилтны гэрээс үл хөдлөхийн 10 орчим гэрчилгээ, 60 мянган орчим рубль гарсныг хууль хяналтын байгууллага хураан хэргийг шалгаж буйг мэдээллээ.

Сэтгэгдэл бичих