Л.Гантөмөр: УИХ-ын 76 гишүүн хэтэрхий эрх мэдэлтэй явж ирсэн...

оруулсан Алсын Хараа
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга Л.Гантөмөр "Өчигдөр АН-ын ҮБХ өргөтгөсөн хурлаа хийсэн. Хурлаар АН-ын удирдлага, УИХ дахь АН-ын бүлэгт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой чиглэл өгсөн. Тодруулбал нийт гишүүдийн 60 хувь нь тойргоос, 40 хувь нь намын жагсаалтаар сонгогддог болох, холимог тогтолцоог Үндсэн хуулиндаа тусгах ёстой гэж тус тус үзсэн. Мөн хүний эрхийн чиглэлээр, эдийн засгийн эрх чөлөөтэй тодорхой саналуудыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд тусгахаар гаргасан. УИХ-ын гишүүдийн тоо гэдэг бол наймаа биш. Бид зарчим ярьж байгаа. Ер нь бол гурван асуудал байгаа юм.
Өнөөдрийг хүртэл УИХ-ын 76 гишүүн хэтэрхий эрх мэдэлтэй явж ирсэн. Бүх томилгоо, хөрөнгө оруулалтыг шийддэг. Бүх төсвийг тойрог дээрээ хувааж авдаг.
Тэгэхээр энэ цөөхөн хүн дээр байгаа эрх мэдлийг яаж задлах вэ? гэдэг асуудал л яригдаж байгаа юм. Д.Амарбаясгалангийн ярьж байгаагаар, 152 гэдэг тооны ард нэг гишүүний эрх мэдлийг 30-40 хувиар бууруулах боломж байгаа юм гэсэн. Парламент давжаа байна. 76 гишүүний 20 нь сайд болчихсон. Ингэхээр хянах боломжгүй болчихож байна. Гуравдугаарт, өнөөдрийн энэ 76 уншигдаад байна. Бараг энд сууж байгаа та нар 2024 онд хэн хэн гишүүн болохыг мэдчихэж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж байна. " гэв.

Сэтгэгдэл бичих