“ОПЕК+” бүлгийн хэд хэдэн улс тавдугаар сарын 1-ний даваа гаргаас эхлэн газрын тосны олборлолтоо сайн дурын үндсэн дээр бууруулж эхэллээ. Олборлолтын хэмжээ нийтдээ өдөрт 1.66 сая торхоор буурах аж.
"ОПЕК+"-ийн есөн орон олборлолтыг хязгаарлах нэмэлт арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, Саудын Араб олборлолтоо өдөрт 500 мянган торх, Казахстан 78 мянган торх, Ирак 211 мянган торх, АНЭУ 144 мянган торх, Кувейт 128 мянган торх, Алжир 48 мянган торх, Оман 40 мянган торх, Габон 8 мянган торхоор бууруулна.
Дээрх орнууд өнгөрсөн сард "ОПЕК+" эвслийн сайд нарын хяналтын уулзалт болохын өмнөх өдөр тавдугаар сараас энэ оныг дуустал газрын тосны олборлолтоо сайн дураар бууруулж байгаагаа гэнэт зарласан юм. Энэ шийдвэрийг ""ОПЕК+"-ийн хэлэлцээрт оролцогч зарим оронтой тохиролцсоны үндсэн дээр" гаргажээ. Уулзалтын дараа “ОПЕК”-ийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд, энэхүү "урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь "дэлхийн газрын тосны зах зээлд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх", түүнчлэн "зах зээлийн тогтвортой байдлыг хангахад" чиглэгдэнэ гэсэн байна.