Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн цомоос зургаа дахь алтан медалиа хүртжээ. Тодруулбал, Паралимпийн алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын хамт Гүржийн нийслэл Тбилисид өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнд хүч үзэн алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр +107 кг-ын жинд цээжнээс 240 кг-ыг шахсанаар ийнхүү зургаа дахь алтан медалиа зүүсэн юм.