Судан улсад гацсан хоёр монгол иргэнийг аюулгүй газарт хүргэхээр ямар арга хэмжээ авч байгаа талаар Гадаад Харилцааны Яамнаас мэдээлэв.
Тэгвэл өчигдөр орой Улаанбаатарын цагаар 21:00 цагийн үед Суданы нийслэл Хартум хотод байсан Монгол Улсын хоёр иргэн аюулгүй байршилд буюу Порт Суданд очсон байна.
Тэднийг Хартум хотоос НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд автобусаар хүргэжээ.
Суданы нийслэл Хартум хотод тус улсын хоёр том генерал эрх мэдлийн төлөө тулалдаж эхэлсний улмаас олон улсын нислэг хийгдэхгүй байгааг мэдээлсэн билээ.