ГХЯ: Суданаас хоёр монгол иргэнээ татаж, аюулгүй газарт хүргэнэ

оруулсан Алсын Хараа

Хоёр монгол иргэн Судан улсад мөргөлдөөний халуун цэгт гацсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.  Тэдгээр иргэдийг аюулгүй газарт хүргэхээр ажиллаж байгаа талаар Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.

Тус мэдээлэлд "Хартум хотод байсан хоёр иргэн өчигдөр орон нутгийн цагаар 09:00 буюу Улаанбаатарынхаар 15:00 цагийн орчимд НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагааны хүрээнд автобусаар Суданы Порт Судан хот руу явжээ.

Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим километр бөгөөд иргэд өнөөдөр аюулгүй байрлалд буюу Порт Судан хотод очихоор байгаа юм байна. Тэднийг Порт Судан хотод очсоны дараа Гадаад Харилцааны Яамнаас дахин мэдээлэл өгнө" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих