Польшийн ерөнхийлөгч ирж байгаа учраас яаралтайгаар эмульс ашиглаж хийсэн. Гантигаар бүрэх шийдвэр нь удахгүй гарна

оруулсан Алсын Хараа

Төрийн ордны зүүн талын хашааг засварлах ажил өнгөрсөн сарын 28-нд эхэлж байсан билээ. Тус засварын ажил дуусаж, гадуур нь татсан хамгаалалтын хашааг буулгажээ. Шинээр баригдсан хашаа нь цонхтой хана, монгол гэрийн хэлбэр бүхий хаалгатай болсон юм.

Уг хашааг яагаад чулуун эмульс ашиглаж гүн ногоон өнгийн будгаар будсан талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албаны эх сурвалжаас тодрууллаа.

Тэрбээр "Төрийн ордны хойд талын хашааны будаг шиг хийсэн. Уг нь гантиг чулуугаар хийх ёстой. Гэхдээ Польш улсын ерөнхийлөгчийн айлчлалтай холбоотой яаралтай байдлаар эмульс ашиглаж янзалсан. Баруун талынх шиг гантиг чулуугаар хийх талаар шийдвэр удахгүй гарах байх" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл бичих