Польшийн ерөнхийлөгчийн айлчлалын үеэр түр ХААГДАХ замууд

оруулсан Алсын Хараа

Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда энэ сарын 24-26-ны өдрүүдэд манай  албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр буюу дөрөвдүгээр 24-26-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Олимп, Их Монгол Улсын гудамж замуудад түр хугацаагаар хязгаарлалт хийгдэхээр болсон. Иймд замын хөдөлгөөнд түгжрэл, саатал үүсэж, ачаалал нэмэгдэж болзошгүйг ТЦА мэдээлэв.

Иргэд, жолооч бусдад хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд оролцохыг санууллаа.

Сэтгэгдэл бичих