Б.Махбалыг ТУЗ-ийн хамтын шийдвэрт санал өгсөн гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж дүгнэн яллажээ

оруулсан Алсын Хараа

80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны хэргийн шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаарх яллах дүгнэлтийг улсын яллагчдын зүгээс сонсгов.

Өнөөдрийн шүүх хуралд ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан, хорих байгууллагад ял эдэлж буй Б.Махбалыг авч иржээ.

Тэрбээр 2018 онд ЗТХЯ-ны Хяналт- шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд хүрсэн бөгөөд шүүхээс түүнд 11 жилийн ял оноосон байдаг.

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна.

Шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар “Яллах дүгнэлтийн 789 дүгээр талд урьдчилан үгсэн тохиролцоогүй үйлдлээрээ санаатай нэгдэж, дэмжлэг үзүүлсэн гэжээ. Энийг бид “хамжигч” гэж ойлгоод явах уу. Таван үйлдлийн хоёрыг нь гүйцэтгэгч, гурвыг нь дэмжлэг үзүүлэгч гэсэн байна” хэмээн улсын яллагчаас тайлбар хүсэв.

Улсын яллагч "Тухайн тухайн хэсэгт нь хамтын оролцоог нь дүгнэсэн. тэгэхээр тогтоох хэсэгт заасан тэр үндэслэлээр яллаж байгаа. ТУЗ-ийн хамтын шийдвэрт санал өгсөн гэдгээр гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж бүхэлд нь дүгнэж, яллаж байгаа" гэв.

Сэтгэгдэл бичих