Нагоя башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодоглоно

оруулсан Алсын Хараа

Гэмтэл авсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх зуны Нагоя башёд зодоглох болжээ.

Тэрбээр хоёр хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа “Би ирэх башёд барилдахаар төлөвлөж байгаа болохоор бэлтгэлээ болгоомжтой хийж байна. Хаана зогссон, тэр цэгээсээ эхэлмээр байна” гэжээ.

Дээд зиндааны долоон түрүүтэй Тэрүнофүжи сүүлийн дөрвөн башёг бүрэн, эсвэл дундаас нь өнжсөөр өдийг хүрсэн. Тэрбээр саяхан болсон тойргийн барилдаанаас эхлэн бэлтгэлээ чамбайруулж эхэлжээ.

Нагоя башё ирэх тавдугаар сарын 14-нд эхэлнэ.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөгний бэртлээ үргэлжлүүлэн эмчлүүлж, өнгөрсөн Харү башёг өнжсөн. Өдгөө 31 настай түүний хувьд замналынхаа туршид нийт 16 башёг өнжиж, эсвэл дундаас нь орхижээ. Ялангуяа ёкозүна цол хүртсэнээсээ хойш боломжит арван башёгийн тавыг нь өнжсөн байна.

Тэрүнофүжи Ёкозүна цолтой болж хүч үзсэн анхны башёдоо түрүүлсэн бүх цаг үеийн 9 дэх аварга бөгөөд Монголын 5 дахь Их аварга билээ.

Сэтгэгдэл бичих