"Шэньжөү-15" хөлгийн баг сансарт дөрвөн сар ажиллаж байна

оруулсан Алсын Хараа
Хятадын “Шэньжөү-15” хөлгийн баг сансрын станцад бүтэн дөрвөн сар ажиллан, энэ хугацаанд задгай сансарт дөрвөн ч удаа гарч шинжлэх ухааны олон туршилт хийснээс зарим нь дэлхийд анхдагч болж буйгаар олон улсын анхаарлыг татаж байна.
"Шэньжөү 15" багийнхан Хятадын бие даан бүтээсэн сансрын станцын хоёр фотон микроскопыг ашиглан тойрог замд амжилттай туршилт хийжээ.
Энэ нь сансрын нисэгчдийн арьсны эпидермис болон арьсны өнгөц давхаргын гурван хэмжээст дүрсийг анх удаа авах туршилт бөгөөд нисэгчдийн эрүүл мэндийг хянах шинэ хэрэгсэл болж байгаагаараа онцлог юм.
Чөлөөт поршений стирлингийн дулааны цахилгаан хувиргах төхөөрөмжийг тойрог замд амжилттай туршсан нь мөн анхных. Стирлингийн дулааны цахилгаан хувиргалт нь дулааны энергийг цахилгаан эрчим хүч болгож хувиргах сансрын шинэ эрчим хүчний гол технологи ажээ.
"Шэньжөү-15" хөлгийн баг энэ оны зургадугаар сард эх дэлхийдээ эргэн ирнэ.
Д.Хүчитбаатар

Сэтгэгдэл бичих