“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 71 дүгээр тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байв.
Гэвч Монгол Улсын Их Хурлаас дээрх хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилох тухай шийдвэрээ хүчингүй болгож, улмаар шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргааны материалыг судлан үзэж, нэмэлт тайлбар гаргах, хуралдаанд өөрийн биеэр биечлэн оролцох хүсэлт гаргаж, хуралдааныг хойшлуулах тухай саналыг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна. Үүнийг үндэслэн Цэцээс дээрх маргааныг хянан шийдвэрлэх дунд суудлын хуралдааныг хойшлуулжээ.