Олон улсын тэшүүрийн холбооны календарьт багтдаг “Sea Open Short Track Trophy” тэмцээн Сингапурт болж, манай тамирчид тун амжилттай оролцлоо.
Сингапурт зохиогдсон Олон улсын тэшүүрийн холбооны “Sea Open Short Track Trophy” тэмцээнд Монгол, Австрали, Шинэ Зеланд, Филиппин, Энэтхэг зэрэг 11 орны 120 тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлджээ.
Манай улсаас насанд хүрэгчдийн ангилалд ОУХМ Баттулгын Гэрэлтуяа 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн байна. Түүнчлэн залуучуудын ангилалд Э.Мөнх-Эрдэнэ 2 мөнгө, 1 хүрэл, Б. Баттулга 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн болжээ.