Дараа жил буюу 2021 онд зохион байгуулахаар хойшлогдсон “Токио-2020” зуны олимпын XXXII наадмыг яг хэзээ болох товыг цагийн өмнө зарлав. Өнөөдөр /2020.03.30/ Олон улсын олимпын хороо, Японы Засгийн газар, Токио хотын захиргаа, “Токио-2020” олимпын наадмыг Зохион байгуулах хороо хамтран зөвлөлдөж “Токио-2020” Зуны олимпын наадмыг 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Энэ талаар Японы Kyodo news, Mainichi зэрэг томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээ. Харин дэлхий нийтийг түгшээж буй /COVID-19/ халдварын өнөөгийн нөхцөл байдал улам газар авсан тохиолдолд уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дахин тодорхой ярилцаж шийд гаргах юм байна.