Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл гаалийн албан татвараас хөнгөлнө. ХХААХҮЯ татвараас хөнгөлөх тоног төхөөрөмжийн жагсаалт гаргажээ. Үүнд:
Сүү, сүүн бүтээгдэхүний үйлдвэр
- Уурын генератор
- Тарагны насос
- Cүү, цэвэр усны төвөөс зугтагч үйлдлийн насос
- Хөргөх төхөөрөмжийн компрессор
- Хийн компрессор
- Шингэн сүүг тоосруулан хатаах, хөлдөөн хатаах төхөөрөмж; хуурай сүү үйлдвэрлэх зориулалттай сүү хатаах машин
- Сүүн бүтээгдэхүүнийг тодорхой хэмд сэнсээр үлээлгэж хатаах шүүгээ
- Дулаан солилцооны ялтсан (пянзан) аппарат,багц хоолой халаах, хөргөх төхөөрөмж
- Cүү, тараг, бяслаг халаах, ариутгах, хөргөх цамцтай эзлэхүүнт сав, төхөөрөмж, сүү өтгөрүүлэх машин төхөөрөмж, тараг, зөөхийний термостат
- Сүү хадгалах, боловсруулах тусгай зориулалттай, сэлүүр, түвшин хэмжигч, температур хэмжигч, угаах цэвэрлэх, хөргөх төхөөрөмжөөр тоноглогдсон, 100 л -150,000 л-ийн багтаамжтай, зэвэрдэггүй гангаар хийсэн сав
- Цөцгий ялгагч сеператор
- Ус цэвэршүүлэх төхөөрөмж
- Cүү цэвэрлэх сепаратор
- Сав угаах машин төхөөрөмж
- Туузан конвейер
- Гинжит конвейер
- Саалтуурын машин
- Цөцгийн тос, бяслаг цохих, шахах, хэвлэх, хэлбэржүүлэх тоногтехееремж,аарц, ааруул, зөөхий хийх тоног төхөөрөмж, сүү жигдрүүлэгч (гомогенизатор), туяагаар шарагч
- Зайрмаг үйлдвэрлэх тоног төхөөрөмж
- Үйлдвэрийн шугам хоолой угаах,ариутгах тоног төхөөрөмж
- Сүүн дэх чихэр, тос, хөлдөх цэг, чийг, антибиотик, хуурай бодис, хүнд металл, нэмсэн ус, нэрмэл ус болон нэмсэн бусад зүйлийг тодорхойлох багаж.