2023 оны I улирлын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны дотор бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтоо авах боломжтой

оруулсан Алсын Хараа

Нэмэгдсэн өртгийн албан татварын / НӨАТ/ 2023 оны I улирлын төлбөрийн баримтыг дөрөвдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.

Тодруулбал, 2023 оны 1,2,3 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх нь. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй бол буцаан олголтоо авах боломжтойг ТЕГ тодотгов.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл шаардлага хангасан татвар төлөгчийн тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог.

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард багтаан олгох журамтай.

2022 оны IV улиралд нийт 1,153,999 иргэнд 64.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

Сэтгэгдэл бичих