Монголын эрэгтэй сагсан бөмбөгчид түүхэндээ хоёр дахь удаагаа тивийнхээ аваргаар тодорлоо. Манай сагсан бөмбөгчид алтан медалийн төлөөх тоглолтод сүүлийн 3 удаагийн Азийн аварга Австралийн хүчирхэг багтай ням гарагт тоглож 21:18-аар хожив.
Тэд 2018, 2019 оны Азийн аваргын финалд Австралид хожигдож байсан бол гурав дахь удаагийн уулзалтад багийн бүх гишүүд тун ухаалаг тоглолтыг үзүүлж зургаан жилийн дараа тивдээ дахин түрүүллээ.