УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түтгэлзүүллээ

оруулсан Алсын Хараа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн билээ.
  Тодруулбал УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар санал хураах ажиллагааг цаасаар авчээ.Санал хураалтын дүн гарахад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг хүлээн авч, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг дэмжихгүй гэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзсэн байна.

Гишүүдээс цаасаар санал хураасны эцэст УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатар гишүүнийг үлдээхээр болсон. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар хоёр гишүүний саналаар л Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ хоёрыг түдгэлзүүлсэн байна. 75 гишүүнээс 66 нь санал хураалтад оролцсон, таван гишүүн гадаадад томилолтой, дөрвөн гишүүн чуулгандаа суугаагүй гэнэ.

УИХ-ын тухай хуулийн “ 9.5-д Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно” гэж үздэг. Ингэж харвал 66 гишүүн санал өгсөн гэвэл 35 нь дээрх хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн гэсэн үг юм.

Сэтгэгдэл бичих