Азийн ДНБ энэ онд 4.5 хувиар өснө гэж таамаглаж байна

оруулсан Алсын Хараа

/Xinhua/. Энэ онд Азийн Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ бодит өсөлт өнгөрсөн оны 4.2 хувьтай харьцуулахад 4.5 хувь байх төлөвтэй байна гэж мягмар гарагт эхэлсэн Азийн төлөөх Боагийн эдийн засгийн чуулганы үеэр танилцуулсан тайланд дурджээ.

"Ази дахь эдийн засгийн хэтийн төлөв ба интеграцын үйл явц" нэртэй уг тайланд дурдсанаар, дэлхийн эдийн засгийн гол хөдөлгүүр болох Азийн эдийн засаг 2023 онд эдийн засгийн ерөнхий сэргэлтийг хурдасгаж байгаа нь тус тивийг дэлхийн эдийн засгийн хямралын үед голлох тоглогчдын нэг болгож байна.

Энэ жил Хятад, Энэтхэг улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн тал хувийг хангана гэж тайланд Олон улсын валютын сангийн тоо баримтаас эш татан дурджээ.

2023 онд дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн байдал муудсан хэдий ч Азийн, тэр дундаа Зүүн Азийн хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт таамаглаж байснаас илүү сайн байх төлөвтэй байна гэж тайланд онцолжээ.

Сэтгэгдэл бичих