УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр орой ээлжит бусаар хуралдаж “Нүүрсний хэрэг”-т холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэртэй холбоотой асуудлаар бйар сууриа нэгтгэж, шийдвэр гаргалаа.
Уг хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлж, МАН-ын бүлгийн гишүүд Халдашгүй байдлын Дэд хорооны саналыг дэмжих шийдвэр гаргасан байна.
Хуралдаанд МАН-ын бүлгийн 66 гишүүнээс 49 нь оролцож, дийлэнх олонхийн саналаар тус гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Ингэснээр маргааш УИХ-ын чуулганаар тус гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм.