Д.Амарбаясгалан: Зуны цагийн хуваарьт шилжих асуудал ирэх жилээс яригдана

оруулсан Алсын Хараа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас өнөөдөр хэвлэл мэдээллийнхэн Монгол Улс зуны цагийн хуваарьт шилжих тухай асуудал хэрхэн шийдэгдэж буйг тодруулсан юм.

Тэрбээр энэ тухайд “Нарны жаргаж мандаж байгаа цагт тааруулж, ажил хөдөлмөр эрхлэдэг байдлаа нийцүүлэхэд анхаарлаа хандуулах ёстой. Энэ нь тухайн албан хаагчдын ажлын бүтээмж, цаашлаад улс орны эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлдэг. Зуны цагийн хуваарьт шилжүүлэх асуудлаар яамдаас санал авсан. Яамдуудаас санал авахад Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Стандарт, хэмжил зүйн газраас олон улсын байгууллагуудтай энэ талын  тохиргоо хийхэд хугацаа ордог гэсэн тайлбар ирүүлсэн. Эл асуудлаар Засгийн газрын түвшинд шийдвэр гаргана. Гэхдээ энэ ондоо биш, ирэх жилүүдээс энэхүү хуваарийг мөрддөг байх нь зүйтэй. Улмаар Засгийн газрын тогтоол гаргаж, УИХ-д танилцуулна. Үүнийгээ олон улсын байгууллагад уламжлах болно” гэлээ.

Сэтгэгдэл бичих