“Аврагч” спорт хорооны тамирчин Л.Алтанцэцэг Энэтхэгийн Дели хотноо үргэлжилж буй ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ.
Манай тамирчин энэ тэмцээнд Франц, БНХАУ, Узбекистан, Мароккогийн тамирчдыг дараалан 5:0-ээр ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан юм.
Түүний өрсөлдөгч нь эзэн орны боксчин, залуучуудын дэлхийн хошой аварга, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын аварга Ниту Гангас байв. Тулаан эн тэнцүүхэн өрнөсөн бөгөөд гурван үеийн тулааны дараа шүүгчид эзэн орны боксчинд ялалтыг өглөө.
Монголын баг энэ удаагийн ДАШТ-ийг мөнгө, хүрэл медаль (М.Энхжаргал) хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.