"Тбилисийн Их дуулга-2023" тэмцээний 73 кг-ын жинд ОУХМ Б.Эрдэнэбаяр алтан медаль хүртлээ

оруулсан Алсын Хараа

Олон улсын жүдо бөхийн холбооны 2023 оны цуврал "Их дуулга" тэмцээн Гүрж улсын нийслэл Тбилиси хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. "Тбилисийн Их дуулга-2023" тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүч сорьсон ОУХМ Б.Эрдэнэбаяр  3 дугаар сарын 25-нд аваргын алтан медалийн эзэн болов.

Мөн тус тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУИМ Ё.Басхүү мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ.

Тбилисигийн "Их Дуулга"-ын сүүлийн өдөр буюу өчигдөр манай улсаас үндэсний шигшээ баг, "Женко" клубийн тамирчин ОУХМ Батхуягийн Гончигсүрэн -100 кг-ын жинд мөнгөн медаль хүртлээ.

Түүний хувьд хоёр жилийн өмнө Ташкентэд "Их Дуулга" ангиллаас анхны хүрэл медалиа хүртэж байсан юм. Манай жүдоч Б.Гончигсүрэн Гүржид анх удаа финалдаж зохион байгуулагч орны шилдэг залуу бөх Илья Суламанизетэй алтан медалийн төлөө барилдаж ялагдал хүлээснээр ийнхүү мөнгөн медалийн тавцанд зогсов.

Сэтгэгдэл бичих