Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг 60 хувийн саналаар дэмжлээ

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр гишүүнээс чөлөөллөө. Санал хураалтад 42 гишүүн оролцсоноос 25 нь буюу 59.5 хувь дэмжсэн юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нь гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ нэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан. Тэгвэл уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээд байв.

Тэрбээр УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог болох Архангай аймгаас сонгогдсон бөгөөд 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл гишүүнээр ажилласан юм.

Сэтгэгдэл бичих