Хэнтий аймгийн бүх сумыг шилэн кабельд холбох ажлыг “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ТӨК-ийн Хэнтий аймаг дахь газрын хамт олноор гүйцэтгүүлж байна. Тухайлбал, Чингис хотын гурван байршилд утасгүй интернэтийн сүлжээг байгуулж, “Шинэ Өндөрхаан” хорооллын гадна холбоожуулалтын ажлыг ОНХС-гийн 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж ашиглалтад оруулжээ.
Мөн 2019 онд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар 320 сая төгрөгийн хөрөнгөөр Дадал сум хүртэл 64 км дамжуулах байгууламжийг барих ажлыг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК эхлүүлсэн бөгөөд гүйцэтгэл үргэлжилж буй. Ингэснээр Хэнтий аймгийн 18 сум, Бэрх тосгон шилэн кабельд бүрэн холбогдох юм.
Харин 2020 онд Өлзийт тосгоныг шилэн кабельд холбох зардал шийдэгдэж буйг Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албанаас саяхан мэдэгдсэн байна.