Л.Алтанцэцэг, О.Есүгэн, М.Энхжаргал нар ДАШТ-ий хүрэл медалийн төлөө тоглоно

оруулсан Алсын Хараа

Эмэгтэйчүүдийн боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Энэтхэг улсын Дели хотод долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Манай улсаас нийт найман тамирчин уг тэмцээнд оролцохоор Энэтхэг улсыг зорьсон. Гурван тамирчин маань хүрэл медалийн төлөө өнөөдөр тоглоно. Тодруулбал,

  • 16:30 цагт 48-50 килограммын жинд Л.Алтанцэцэг Узбекистан улсын тамирчин Фозилова Фарзонатай
  • 19:00 цагт 50-52 килограммын жинд О.Есүгэн Итали улсын тамирчин Чарааби Сиринэтэй
  • 21:00 цагт 52-54 килограммын жинд М.Энхжаргал Итали улсын тамирчин Савчук Олена нартай тулалдана.

Монголын тамирчид маань өрсөлдөгчөө ялбал мөнгөн медалийн төлөө маргааш тоглох юм. Өчигдөр болсон шөвгийн наймын төлөө тоглолтод 63-66 килограммын жинд М.Цэцэгдарь, 60-63 килограммын жинд У.Шинэцэцэг нар өрсөлдөгч тамирчиндаа ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.

Энэтхэгт болж буй тус ДАШТ-д нийт 65 орны 324 тамирчин, 12 төрлийн жинд энэ сарын 14-26-ны хооронд өрсөлдөх юм. Энэ жилийн ДАШТ нь 2.4 сая ам.долларын шагналын сантай бөгөөд алт 100 мянган ам.доллар, мөнгө 50 мянган ам.доллар, хоёр хүрэл медаль тус тусдаа 25 мянган ам.долларыг авах юм.

Сэтгэгдэл бичих