Засгийн газраас энэ сарын 25-ны 02:00 цагаас эхлэн зуны цагийн хуваарьт шилжих эсэх талаар яамдаас санал авч эхэлжээ. Өвлийн урт улиралтай улсад нар мандах, шингэх цагийг харгалзан цагаа хөдөлгөж байх нь хөдөлмөрийн бүтээмж, эрчим хүчхий хэмнэлт, эдийн засгийн ач холбогдолтой гэж эрдэмтэд үздэг байна. Тиймээс хичээлийн амралт эхлэхтэй уялдуулан цагийн хуваарьт өөрчлөлт оруулах санал авч байгаа аж. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаар байр сууриа илэрхийлжээ.