Алтны үнэ 2000 ам.доллар давжээ

оруулсан Алсын Хараа

RT/. Нью-Йоркийн “Comex” биржийн арилжааны явцад нэг унц алтны үнэ 2000 ам.доллар давсан байна. Нэг унц алтны үнэ хамгийн сүүлд 2022 оны дөрөвдүгээр сарын 18-нд 2000 ам.долларын босгыг давж байжээ.

Арилжааны мэдээллээс үзвэл, дөрөвдүгээр сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ нэг унц нь 2 010.1 ам.долларт хүрсэн байна.

Үүний зэрэгцээ мөнгөний ханш мөн өсөж, тавдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ нэг унц нь 22.657 ам.долларт хүрчээ. Энэ нь 0.89 хувиар өссөн үзүүлэлт юм.

Сэтгэгдэл бичих