ГССҮТ: Гурван настай хүү ухаан ороогүй, эрчимт эмчилгээ үргэлжилж байна

оруулсан Алсын Хараа

"Гурван настай хүүгийн биеийн байдал хүнд хэвээрээ, ухаан ороогүй. Эрчимт эмчилгээ хийлгэж байна" ГССҮТ-өөс мэдээллээ.

2023 оны гуравдугаар сарын 8-нд ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хүү 13 дахь өдрөө эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж, ухаангүй байна.

Түүний эхтэй хамтран амьдрагч хүүг харж үлдэхдээ зодсон байж болзошгүй байдал тогтоогдсон болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм.

Сэтгэгдэл бичих