Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
2023 оны 3 дугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд , зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -4-9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -13-18 градус хүйтэн, өдөртөө -4+1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1-6 градус хүйтэн, өдөртөө +11+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.