НЬЮ-ЙОРК. /СNBC/. Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг АНУ-ын банкны тогтолцооны үнэлгээг тогтвортой төлөвөөс сөрөг болгон буурууллаа. Энэ нь АНУ-ын “Silicon Valley Bank”, “Signature Bank”, “Silvergate Bank” гэсэн банкууд дампуурсны дараа "банкны тогтолцооны үйл ажиллагааны орчин эрс муудсанай холбоотой" гэж “Moody’s”-ын тайланд мэдээлжээ.
“Банкны салбарыг бэхжүүлэх, хохирол амссан банкуудад дэмжлэг үзүүлэх талаар АНУ-ын зохицуулах агентлагууд буюу Сангийн яам, Холбооны Нөөцийн Сан /ХНС/ болон Холбооны хадгаламжийн даатгалын корпорациуд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа боловч бодит бус алдагдалтай бусад санхүүгийн байгууллагууд, даатгалгүй хадгаламж эзэмшигчид эрсдэлтэй хэвээр байгааг” тус агентлаг онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-ын инфляц зорилтот түвшинд нь (одоо 4.5-4.75 хувьтай байгаа) хүрч буурах хүртэл ХНС-гийн мөнгөний бодлого улам чангарч, бодлогын хүү өндөр хэвээр байна гэж "Moody's" таамаглаж байна. Түүнчлэн зарим банк хадгаламжийн хэт их илүүдэлтэй байгаа нь тухайн банкны орлогыг бууруулж болзошгүй” гэдгийг тэмдэглэжээ.