Дэлхийн 202 оронд тархаад байгаа /COVID-19/ халдварын улмаас 2 тэрбум гаруй хүн гэрийн хөл хорионд ороод байна.
Хөл хорио болон тусгаарлалтанд байгаа хүмүүс бие махбодь эрүүл байхаас гадна сэтгэл зүйн хувьд эрүүл байх нь чухал гэдгийг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебрейсус онцлон тэмдэглэв.
Энэ цаг үеийг боломж болгон ашиглах, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэлээ амар амгалан байлгахад чиглэсэн зөвлөмж, зөвлөгөөг иргэдэд өгөх нь чухал ач холбогдолтой болоод байна.
Иймд ДЭМБ-аас нийгмийн хариуцлагын хүрээнд хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлч, нийт уран бүтээлчид та бүхнийг шинэ коронавирусний халдвараас сэргийлэх, гэртээ болон тусгаарлалтад байгаа хүмүүст зориулан гадаад хэл, иог, бясалгал, дасгал хөдөлгөөн, дуу, хөгжим, ардын уран зохиол, оньсого таавар, уламжлалт тоглоом зааж сургах зэрэг танин мэдэхүй, хөгжөөнт нэвтрүүлэг явуулж, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед ард иргэдээ сэтгэл зүйн тэнцвэртэй байдлаа хадгалах, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
Хамтын хүчээр халдвараас сэргийлье!