Хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн 10 багц хуулийг хэлэлцэнэ

оруулсан Алсын Хараа

УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10 цагт гишүүдийн 65,8 хувийн ирцтэйгээр эхлэв.

Хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. УИХ-ын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэснээр хаврын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөв. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд, Улсын Ерөнхий прокурор, УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцлоо.

Хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн 3 чиглэлээр 10 багц хуулийн асуудлыг хэлэлцэнэ. Чуулганы хуралдаан Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хаалттай мэдээллээр үргэлжилж байна.

 

Сэтгэгдэл бичих