Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ маргааш эхэлнэ.Энэ сарын 26 хүртэл үргэлжлэх насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас 8 эмэгтэй, гурван дасгалжуулагчийн хамт оролцохоор өнөөдөр Дели хотыг зорилоо. Энэ удаагийн ДАШТ-ий шагналын сан 2,4 сая ам.доллар юм байна. Түрүүлсэн тамирчин 100 мянга, мөнгөн медальтан 50 мянга, хүрэл медальтан 25 мянган ам.долларын мөнгөн шагналыг тус тус хүртэнэ.
Энэ удаагийн ДАШТ-д:
48 кг-ын жинд Л.Алтанцэцэг /Аврагч/
50 кг-ын жинд Б.Мөнгөнсаран /Хангарьд/
52 кг-ын жинд О.Есүгэн /Аврагч/
54 кг-ын жинд М.Энхжаргал /Алдар/
57 кг-ын жинд М.Намуун /Хангарьд/
60 кг-ын жинд Т.Номин-Эрдэнэ /Хилчин/
63 кг-ын жинд У.Шинэцэцэг /Аврагч/
67 кг-ын жинд М.Цэцэгдарь /Хангарьд/ нар өрсөлдөнө.
Монголын боксын холбооны ерөнхийлөгч Х.Нямбаатар ДАШТ-д оролцох баг тамирчдыг үдэж өгчээ.