Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж олгох гуравдугаар сарын хуваарийг гаргаснаа танилцууллаа. Үүнд:
- Асаргааны тэтгэмжийг гуравдугаар сарын 14, 24-нд,
- Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг гуравдугаар сарын 14, 24-нд,
- Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг гуравдугаар сарын 14-нд,
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлтийг гуравдугаар сарын 14, 24-нд,
- Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламжийг гуравдугаар сарын 14, 24-нд,
- Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний тэтгэмжийг гуравдугаар сарын 14, 24-нд,
- Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг гуравдугаар сарын 14-нд,
- "Эхийн алдар" одонгийн мөнгөн тусламжийг гуравдугаар сарын 14, 24-нд,
- "Насны хишиг"-ийг гуравдугаар сарын 14, 24-нд,
- Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг гуравдугаар сарын 20-нд тус тус олгох талаар мэдээллээ.
Тус газраас энэ сарын хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 21-нд иргэдийн дансанд шилжүүлжээ.