МУИС, МҮИС-ийн бараа тэмдэгтийн маргаан эцэслэн шийдвэрлэгджээ

оруулсан Алсын Хараа

МУИС, МҮИС хоёр сургуулийн бараа тэмдэгтийн асуудал 2020 оны намраас эхэлсэн. Энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Улсын Дээд Шүүхийн уг маргааныг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Ингэснээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн гаргасан "Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Монголын Үндэсний Их Сургууль” НҮТББ-ын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай" шийдвэр хэвээр үлдэж байгааг Дээд шүүхийн эх сурвалж мэдээллээ.

Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шүүхийн шийдвэрийн талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад "Уг асуудалтай холбоотой бүх зүйл дууссан. Монголын Үндэсний Их сургууль гэх нэрийг МҮИС хэрэглэж болохоо больсон гэсэн үг. National University of Mongolia, NUM, MNU, MUIS, Mongolian National University гэх нэршил Монгол Улсын Их Сургуулийн оюуны өмчөөр баталгаажсан" хэмээн хариуллаа.

Сэтгэгдэл бичих