Б.Батцэцэг: Халимаг иргэнийг өөрийнх нь хүсэлтээр өнөөдөр буцаасан. Хаашаа явсныг хэлэх боломжгүй

оруулсан Алсын Хараа

ОХУ-ын иргэн Батыр Боромангнаевыг Монгол Улсын хилээр нэвтрүүлээгүй шалтгааны талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл өглөө.

Тэрбээр “ОХУ-ын иргэн хоёрдугаар сарын 23-ны өдөр Хүннү Эйр компанийн онгоцоор Монгол Улсад ирсэн. Гадаад паспортын хугацаа дууссан учир хилийн зурваст зургаа хоносон.

Тухайн иргэнийг өнөөдөр 12:45 цагт өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсаас гаргасан байгаа.

Манай төрийн байгууллагууд хуулийн хүрээнд ажиллаж, баримт бичгийн зөрчилтэй ирсэн Халимаг иргэнийг улсын хилээр нэвтрүүлээгүй.

Хувь хүний хүсэлтээр тухайн иргэнийг хаашаа явсан талаар мэдээлэл өгөх боломжгүй" хэмээв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид тухайн иргэнээс албан ёсоор орогнол хүссэн бичиг ирээгүй болохыг албаны эх сурвалж хэллээ. 

-Украин ОХУ-ын дайнаас дүрвэсэн Монгол угсаатнуудад Гадаад харилцааны яам ямар бодлого баримталж байгаа вэ?

-Манай улс дүрвэгсдийн олон улсын конвенцод нэгдээгүй. Хүмүүнлэгийн бүх гэрээ, конвенцоо зөрчсөн зүйл байхгүй. Халимаг иргэнд бид бүх шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж байсан. Өөрийнх нь хүсэлтийг харгалзан үзээд өөр орон руу явах хүсэлтийг нь олон улсын байгууллагад уламжилсан юм.

Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын дагуу тээвэрлэж ирсэн компани нь тухайн иргэнийг авчирсан газар луу нь буцаах ёстой. Гэхдээ Казакстан болон ОХУ руу буцаагүй.

Сэтгэгдэл бичих