Ихэнх нутагт энэ сарын сүүлээр хур тунадас, нойтон цас орж, шуурна

оруулсан Алсын Хараа

Монгол орны нутгийн зүүн өмнөд хэсгээр энэ сард олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх нь. Эхний 10 хоногийн дундаас хоёрдугаар 10 хоногийн сүүлч хүртэл ихэнх нутгаар температур бага зэрэг сэрүүсэх төлөвтэй. Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадас бага, сарын сүүлийн хагаст тунадас ихтэй буюу хоёр, гуравдугаар 10 хоногийн дунд үед ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байх магадлалтайг ЦУОШГ-аас мэдээллээ.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увс, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, гуравдугаар 10 хоногийн эхэн, сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас бага зэрэг дулаан байх бол 10 хоногуудийн дунд үеэр олон жилийн дунджаас бага зэрэг хүйтрэх төлөвтэй аж. Хоёр, гуравдугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орох бол сарын сүүлчээр зарим газраар нойтон цас орж, салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас нутгийн хойд хэсгээр буюу Хөвсгөл, Булганы хойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, гуравдугаар 10 хоногийн эхэн, сүүлчээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан байх бол нэгдүгээр 10 хоногийн дундаас хоёрдугаар 10 хоногийн дунд үе хүртэл өмнөх өдрүүдийнхээсээ хүйтрэх төлөвтэй байна. Хоёрдугаар 10 хоногийн дунд үе, гуравдугаар 10 хоногийн дунд, сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, гуравдугаар 10 хоногийн эхэн, сүүлчээр агаарын температур харьцангуй дулаан байх бол нэгдүгээр 10 хоногийн дундаас бага зэрэг сэрүүсэх төлөвтэй. Нэгдүгээр 10 хоногийн дунд, хоёрдугаар 10 хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн эхэн, сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас орж, салхи ширүүсч, зарим газраар 14-16 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, гуравдугаар 10 хоногийн эхэн, сүүлчээр агаарын температур харьцангуй дулаан байх бол нэгдүгээр 10 хоногийн дундаас хоёрдугаар 10 хоногийн сүүлч хүртэл бага зэрэг сэрүүсэх төлөвтэй. Хоёрдугаар 10 хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн дунд, сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 14-16 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Сэтгэгдэл бичих