XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан ням гарагт эхэллээ.
Энэ жилийн барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглож байна. Мөн Өвөрмонголын залуу бөх С.Төмөрбаатар зодоглож, нэгийн даваанд даян аварга Н.Батсуурьт өвдөг шороодлоо.
Маргааш буюу битүүний өдөр хүчит бахийн барилдаан гурвын даваанаас үргэлжилнэ.