Адаг чуулганы мананцараас галактикуудын мөргөлдөөний ул мөр илрүүлжээ

оруулсан Алсын Хараа

/ApJ/. Олон улсын одон орон судлаачдын баг Адаг чуулганы мананцар буюу Андромеда /М31/ галактикаас хоёр галактикуудын мөргөлдөөний ул мөр илрүүлсэн талаар “The Astrophysical Journal” сэтгүүл мэдээлжээ.

Адаг чуулганы мананцар нь манай галактикаас хамгийн ойрхон буюу 2.5 сая гэрлийн зайд орших мушгиа хэлбэрийн аварга том галактик юм. Одон орон судлаачид уг галактикийг АНУ-ын Эрчим хүчний яамны харанхуй энергийн спектроскопийн багажийг (DESI) ашиглан “Китт-Пик” одон орон судлалын төвийн Николас У.Майалл дурангаар ажигласан байна.

Эрдэмтэд Андромедагийн гэрэлт цагариг доторх 7500 орчим одны хөдөлгөөний хэмжиж, эдгээр од нь хоёр тэрбум орчим жилийн тэртээ уг галактиктай мөргөлдөж нэгдэн нийлсэн өөр галактикийнх болохыг харуулсан зүй тогтолыг оддын хөдөлгөөн, байрлалаас илрүүлжээ.

“DESI”-г Орчлон ертөнцийн тэлэлтийн хурдад үзүүлэх харанхуй энергийн нөлөөллийг хэмжихийн тулд ойр байрлаж буй хэдэн арван сая галактик, квазаруудын зураглалыг хийх зорилгоор бүтээжээ. Энэхүү багаж нь нэг шөнийн дотор 100 мянга гаруй галактикийн спектрийг хэмжих чадалтай, олон объектын судалгааны дэлхийн хамгийн “хүчирхэг” спектрограф юм.

Сэтгэгдэл бичих